Ардчилсан Намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Баянгол дүүргийн иргэд сонгогчидтой өнөөдөр “UB palace”-д уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Баянгол дүүргээс нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нар оролцон дэмжиж үг хэлэв.