Тамирчдын өдөр маргааш тохиох гэж байна. 46 дахь жилдээ тэмдэглэх гэж буй тамирчдын өдрийг Сүхбаатарын талбайд тэмдэглэх юм байна.
Монгол Улсад биеийн тамир, спортын салбар үүсээд 90 гаруй жил болж байгаа юм. Энэ хугацаанд Монголын тамирчдын өдрийг 1957 оноос хойш тэмдэглэж ирсэн.