Дэлхий нийтийн анхаарал Сочигийн зүг хандаж байгаа энэ үед жүдо бөхийн чансаа өндөр “Их дуулга”-ын тэмцээн Францын нийслэл Парис хотноо болж байгаа билээ. Өчигдөр эхэлсэн тус тэмцээнд дэлхийн 75 орны 472 тамирчин уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд өрсөлдөж буй юм.