Сочигийн олимпын хамгийн сэтгэлийн хөдөлгөм мөчийн нэг нь чөлөөт цанын могул төрлийн шагнал гардуулах ёслол байлаа. Энэ төрөлд алтан медаль хүртсэн Канадын тамирчин Алекс Билодо олимпын хошой аварга болсон баяр хөөрөө хуваалцахаар үзэгчдийн дунд байсан ахыгаа хамгаалалтын хашлага давуулан өргөж гаргаж ирээд тэвэрсэн нь тэнд хуран цугларсан олон болоод телевизээр үзэж суусан олон сая хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм.
↧
Сочигийн олимпын хамгийн сэтгэл хөдөлгөм мөчийн нэг
↧