Жил бүрийн дөрөвдүгээр сарын 9 бол амьд хөгжмөөр амьсгалагч залуусын хүсэн хүлээдэг өдөр. Энэ өдөр “Нисванис” хамтлаг “Нис Нис” фестиваль, тоглолтоо уламжлал болгон зохион байгуулсаар 18 дахь жилтэйгээ золгож байна. Тоглолтын талаар хамтлагийн ахлагч, дуучин Л.Энх-Амгалантай холбогдож тодрууллаа.