Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сүүлийн хоёр жилийн турш Монгол Улс даргалж, долдугаар бага хурлаа зохион байгуулав. Хуралд 104 оны 1200 гаруй төлөөлөгч цуглаад байгаа юм. Тэгвэл яг энэ агшин МАХН-ынхан овжноор ашиглаж байна. Тэд АНХН-ийн бага хурал эхэлсэн өглөө жагсаал зохион байгуулж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллахыг шаардаж байсан бол хурлын төгсгөл болох өнөөдөр мөн СӨТ-ний гадна жагсаж эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.
↧
МАХН-ынхан СӨТ-ний гадна жагсаж байна
↧