Гэмт хэргийн гаралт хяналтаас гараад ирэхээр том жижиг гэлтгүй улс оронд хүний санаанд багтамгүй олон үзэгдэл гардаг. Наад зах нь гэмт хэрэгтнүүд бүлэглэл болон энд тэнд нэгдээд бүгд тусгаар улс шиг болж хоорондоо газар нутаг булаацалдан дайтаж аймшигтай гэмт хэрэг үйлдэж эхэлдэг. Үүний жишээ нь Гондурас улс. НҮБ-аас гаргасан статистик мэдээнээс үзвэл энэ оронд өдөр болгон 20 гаруй хүн хүчирхийлэлд өртөн амиа алддаг аж.
↧